47 иргэн бүрэн эдгэрч, 109 иргэн хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-09 11:55:19

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар АОК-оос ээлжит мэдээллийг сая хийлээ. Сүүлийн 24 цагт 382 сорьцод PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 31 тохиолдол батлагдлаа.

Үүнээс:

Эрдэнэбулган суманд – 12,

Эрдэнэмандалд – 14,

Хайрханд – 3,

Чулуутад– 1,

Ихтамир суманд – 1 тохиолдол тус тус байна.

Аймгийн хэмжээнд COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 156 болж, 47 иргэн бүрэн эдгэрэв. 

Нийт тохиолдлын 105 нь Эрдэнэбулган суманд, 15 нь Хайрханд, 29 нь Эрдэнэмандалд, Чулуут, Ихтамир сумуудад тус бүр 2, 3 нь Батцэнгэлд тус тус бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 5, хэвтэн эмчлүүлж байгаа 109 иргэн байна. 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 76, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 25, Хайрхан сумын эмнэлэгт 7, Чулуут суманд 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 95, хүндэвтэр 11, хүнд 3 гэсэн эмнэлзүйн шинжтэй байна.

Ойрын хавьтлын 1505 иргэнээс тусгаарлах байранд 20, гэрийн тусгаарлалт 1485 иргэн бүртгэлтэй байгаа.  Хоёрдугаар хавьтлын 2926 иргэнийг мөн гэрийн тусгаарлалтад авч, хяналт шинжилгээ хийж байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байгаа ба 4 дүгээр сарын 9-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 2974 хүнд вакцин хийжээ.

Сүүлийн 24 цагт Эрдэнэбулган суманд 36 обьектын 3360 м.кв, Хайрхан суманд 7 обьектын 2813 м.кв, Эрдэнэмандал суманд 7 обьектын 90 м.кв, аймгийн хэмжээнд нийтдээ 36 обьектын 6263 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. 

Холбоотой мэдээ