Хайрхан сумын голомтод эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-09 16:31:19

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний халдваргүйжүүлэлтийн 2 дугаар баг тархвар судлаач эмчийн тогтоосон маршрутын дагуу Хайрхан суманд бүртгэгдсэн 12 тохиолдлын голомтод энэ сарын 8-ны өдөр эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.  

Хайрхан сумын Өгөөмөр багт нэг төрийн байгууллага, нэг үйлчилгээний байгууллага, гурван хувийн байшин, хоёр гэр нийт 7 объектын 2821 метр квадрат талбайг хамруулжээ. Голомтод 1 автомашин, 3 ажилтан ажилласан ба албан байгууллага, айл өрхөд коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж тараасан байна. 

Холбоотой мэдээ