“COVID-19” халдварын тохиолдол 704-өөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-12 11:03:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид  13 мянга  591 хүнд хийсэн шинжилгээгээр 704 хүнд халдвар илэрлээ.


Шинээр илэрсэн тохиолдлын 598 нь Улаанбаатар хотын 150 гаруй хороонд, аймаг, орон нутагт 106 тохиолдол бүртгэгджээ. Харин зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй.


Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол  15 718 болж байна. Сүүлийн 24 цагт 357 эдгэрч эмнэлгээс гарснаар нийтдээ эдгэрсэн хүний тоо  9516 боллоо. 


Одоогоор  коронавируст халдвартай  2637 хүн эмчлүүлж байгаагаас  19 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс  1912 нь хөнгөн,  588 нь хүндэвтэр,  118 хүний биеийн байдал хүнд оноштой байна. 


Сүүлийн 24 цагт орон нутагт шинээр илэрсэн тохиолдол:

Ховд- 7

Дархан-Уул-8

Орхон-16

Архангай-3

Булган-

Өвөрхангай- 7

Төв аймаг- 28

Сэлэнгэ- 8

Дорнод-1

Сүхбаатар-9

Хөвсгөл-3

Завхан-1

Дундговь-9

Баянхонгор-6


Холбоотой мэдээ