Гэр хорооллын газрыг барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-15 14:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон сууцны дэд бүтцийн газраас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.


Төслийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим ГХДТ-2013/1/ багцын 11,5 га, мөн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Ханын материал" орчим ГХДТ-2013/2/ багцын "Б2", "В", "Г1" нийт 53,6 га газарт хэрэгжүүлэх юм. Мөн тус дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цэргийн хотхон” орчимын А хэсэгчилсэн талбай /нийт 28,2 га/ газрыг барилгажуулахаар дахин төлөвлөжээ.


Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд урилгад заасан баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөхгүй нөхцөлөөр 300 мянган төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргах аж. Мөн төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжлэн эх хувь, хуулбар, цахим хувийг бэлтгэн тавдугаар сарын 14-ны 10.00-11.00 цагт Орон сууцны дэд бүтцийн газрын Бодлого хэрэгжилтийн хэлтэст өгнө.


Мөн аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, танилцуулга, 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, татвар, нийгмийн даатгал, банк, бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газрын тодорхойлолт, гэрээ, барилгажилтын төсөл, төсөл хэрэгжүүлэх аргачлал, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан болон төсөл хэрэгжүүлэх хугацаанд оршин суугчдыг түр суурьшуулах төлөвлөгөө, зураг төсөл, барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл, санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулсан байх аж.

 

Холбоотой мэдээ