“Нийтийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн хүрээнд Ажлын хэсэг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-04-15 17:39:07

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас энэ оныг “Нийтийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласан.

Аймгийн Засаг дарга захирамж гаргаж, жилийн ажлын хүрээнд дээрх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулжээ.

“Нийтийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд таван зорилт бүхий нийт 36 үйл ажиллагааг ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал, аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах, Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах, есөн чиглэлээр оношилгоо шинжилгээний орчныг бүрдүүлэх, Шивээговь суманд “Эрүүл шүд эрүүл хүүхэд” төсөл хэрэгжүүлэх, хүүхдийн байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, зуны сувилал ажиллуулах зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөжээ.

Холбоотой мэдээ