Прокурор Х.Тамир нарын  шүүх хурал хэргийг мөрдөн байцаалтад дахин буцаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-16 15:13:03

Зарим прокурор хар тамхины хэрэгт холбогдсон шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, удтал хуралдаад хэргийг буцаасан байна.

Уг хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах, тээврийн прокурор Х.Тамир, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү нарын таван хүн холбогдоод байгаа юм. Тэгвэл Х.Тамир нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээс хэргийн бүрдэл дутуу гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад дахин буцаасан шийдвэр гаргажээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ