Хөл хориог дахин сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-16 10:58:13

Хэнтий /МОНЦАМЭ/ Шуурхай штабын бүрэлдэхүүн өглөө хуралдаж, хатуу хөл хориог энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.


Энэ хугацаанд халдварыг хумих чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо. Өнөөдөр энэ талаар аймгийн Онцгой комисс хуралдах юм. Аймгийн хэмжээнд хүнсний хүргэлт, эмийн сан, эрчим, усан сангийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Бор-Өндөр суманд архи согтууруулах ундаа худалдсан нэг зөрчил, Хэрлэн суманд хөл хорионы дэглэм зөрчсөн нэг зөрчил гарчээ. Аймгийн хэмжээнд өдөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1-2 дуудлага ирж буйг Цагдаагийн газраас мэдээллээ.

Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэг зогссон, хэвтэн эмчлүүлэх иргэдэд эмнэлгийн байгууллагаас хүргэлт хийж байна. Хэрлэн сумын ойрын болон дам хавьлуудыг гэр бүлийн гишүүдтэй тусгаарлах ажлыг харьяа төрийн байгууллагууд, Хэрлэн сумын Шуурхай штаб зохион байгуулж, төрийн албан хаагчид, Мэргэжлийн хяналтын газар 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ