Сэлэнгэ, Орхон, Тэшиг сумын халдвар авсан иргэд бүгд эдгэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-16 17:47:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт коронавирусний халдвар авсан 72 хүний 86,1 хувь буюу 62 нь эдгэрч эмнэлгээс гарлаа гэж аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын эрүүл мэндийн алба мэдээлж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна. Сэлэнгэ, Орхон, Тэшиг суманд корновирусний халдвар авч эмчлүүлсэн иргэд бүгд эдгэж, эмнэлгээс гарчээ.

Өнөөдрийн байдлаар Хутаг-Өндөр суманд 10 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд тэднээс биеийн байдал нь хөнгөн найм, хүндэвтэр нэг, хүнд нэг хүн байгаа аж.

- Иргэдийн хариуцлага ухамсар хангалтгүй байгааг анхааруулж байна. Банкны байгууллагаар үйлчлүүлэхдээ хэт олноороо дугаарладаг, эрсдэлтэй бүсээс ирсэн хүмүүс үйлчилгээний байгууллагаар явдаг байдал ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа анхаарууллаа.

Холбоотой мэдээ