Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг тусгаарлан ажиглах байранд татан ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-21 13:37:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021 оны 370 дугаар захирамжаар тус аймгийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг тусгаарлаж буй байруудад ажиллуулах шийдвэр гаргалаа.

Түүнчлэн төрийн байгууллагуудыг хуваарь гаргаж голомтот бүс нутгаас ирсэн ачаа тээврийн машинуудын ачаа буулгалт, ачилтад хяналт тавих ажилд татан оролцуулахаар болов.

Ачаа буулгалт, ачилтад хяналт тавих алба хаагчдыг томилгоожуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, үүрэг гүйцэтгэлийг өөрөө ахалж ажиллахыг байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад хүн, техникийн хүч хүрэлцэхгүй байгаа тул байгууллага бүр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангахыг мөн анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ