Төлөвлөсөн иргэдийн 47,4 хувийг шинжилгээнд хамруулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-21 15:36:32
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад энэ сарын 18-наас өрх бүрийн нэг иргэнээс коронавирусний шинжилгээ авч эхэлсэн. Шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн иргэдийн 47,4 хувийг буюу 4093 иргэнийг гурав хоногт хамруулаад байна. "Нэг өрх - нэг шинжилгээ"-нд Даланзадгад сумаас 8763 өрх хамруулахаар төлөвлөсөн. Шинжилгээ үргэлжилж байна.
Энэ сарын 15-наас Өмнөговь аймгийн Даланзадгад, Номгон сум бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 26-ны 06:00 цаг хүртэл иргэд гэртээ хөл хорионд байх юм.
Холбоотой мэдээ