ҮСХ-ны 1212.mn сайтад “Ковид-19” цэс нэмэгдлээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-21 14:04:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn цахим сайтад “Ковид-19” цар тахлын үеийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн байдлыг харуулах зорилгоор “Ковид-19” цэсийг шинээр байршууллаа.


Энэ цэсийг цаашид “Ковид-19”-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөг илтгэх олон хэрэгцээтэй мэдээллээр баяжуулан хүргэнэ.


Ингэснээр цар тахлын батлагдсан тохиолдол, эмчлэгдсэн байдал, нас баралтын тоо, ажилгүйдлийн түвшин, өрхийн сарын дундаж орлого, зарлага, нийгмийн халамжийн үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, ДНБ-ий өөрчлөлт, зээлийн өрийн үлдэгдэл, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны үндсэн үзүүлэлтийг цаг алдалгүй, шуурхай мэдээлэх боломжтой аж.

 

Холбоотой мэдээ