Хотын түүхийг хоёр минутад хүргэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-22 16:13:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын музейгээс нийслэлийн түүхийн тухай танин мэдэхүйн богино хэмжээний “Хотын түүхийг хоёр минутад” бичлэг хийж, олон нийтэд хүргэлээ.


Хүүхэд, залуус, иргэдэд хотын түүх, соёлыг сурталчлан таниулах, нийслэл хотоороо бахархах үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор цуврал видеог бэлтгэж байгаа. Энэ цувралын эхний гурван дугаар Улаанбаатар хотын музейн цахим хуудас, юүтүб суваг, фэйсбүүк хуудас, инстаграмаар нийтийн хүртээл болжээ.


Дараах холбоосоор “Хотын түүхийг хоёр минутад” танин мэдэхүйн цуврал видеог үзэх боломжтой.


Цуврал 1: Нийслэл хэрхэн байгуулагдсан тухай “Улаанбаатар хотын үүсэл

https://www.youtube.com/watch?v=KASi_HH76gQ


Цуврал 2: “Их хүрээ”-ний нүүж, суусан газруудын тухай “Нүүдэг хот

https://www.youtube.com/watch?v=jv1F8wN-9XU


Цуврал 3: Яагаад нүүдэллэдэг байсан тухай х Хүрээ"-ний нүүдлийн шалтгаан”

https://www.youtube.com/watch?v=qd-Z2lWCkkw


Улаанбаатар хотын музейн цахим сувгууд:

http:/www.ubmuseum.mn

https://www.youtube.com/channel/UC9W2TxriBhW2xg3Ta1LGADQ

https://www.facebook.com/UlaanbaatarCityMuseum

https://www.instagram.com/ulaanbaatarcitymuseum_1956

 

Холбоотой мэдээ