Улиастайд батлагдсан тохиолдлын ойрын харьцагч 18 иргэний шинжилгээ эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-23 13:12:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт нийт батлагдсан тохиолдол 161 боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Улиастай суманд 18, Их-Уулд 14, Нөмрөг суманд нэг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.

Улиастай сумын 175 иргэнээс авсан PCR шинжилгээний хариу гарч, сумын Уламжлалтын эмнэлэгт Тосонцэнгэл, Их-Уул сумаас ирж хэвтэж байгаа иргэд болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нийт 18 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Их-Уул сумын хувьд одоогоор гурван голомт үүсээд байна. Тухайлбал дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Тосонцэнгэл сумаас Их-Уул суманд очсон бариачийн голомт, Их-Уул сумаас Тосонцэнгэл суманд буяны ажлаар очсон иргэдийн голомт, Тосонцэнгэл сумаас Их-Уул сумын Зарт багт очсон иргэдийн голомт тус тус үүсэж 14 иргэн халдвар авчээ. Тус суманд яг одоо тандалт, судалгааны ажил үргэлжилж байна.

Харин Нөмрөг суманд Улаанбаатар хотоос ирсэн гэрийн тусгаарлалтад байгаа нэг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Тиймээс батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын иргэдийг гэрийн тусгаарлалтын журмаа дагахыг зөвлөж байна. Мөн иргэд онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлахыг хүсэж байна” гэв.

Холбоотой мэдээ