Ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ нуурын усанд осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-23 15:43:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас баруун урд 8 км-т, “Их мойлт” гэдэг газар орших нууранд хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 4 дүгээр сарын 23-ны өдрийн  05:40 цагт хүлээн авсан байна.

Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Б.г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 29 настай, эрэгтэй, иргэн Б байгаль хамгаалах ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ "Цээл" хэмээх нууранд унаж осолджээ.

Урин дулааны цаг ирж, голын мөс ханзарч байгаатай холбогдуулан гол ус, шар усны үерээс болгоомжилж, сэрэмжтэй байхыг иргэдэд анхааруулж байна. 

Холбоотой мэдээ