ӨВӨРХАНГАЙ: Төвийн бүсийн өсвөрийн шатарчдыг Сэлэнгийн баг манлайллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-27 15:13:36

Арвайхээр,2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Арвайхээр хотноо хоёр өдөр болж өндөрлөлөө.


Тэмцээнд Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Төв, Завхан, Өвөрхангай аймгийн 6-18 насны 160 гаруй өсвөрийн шатарчин оролцож, оюун ухаанаа дайчлан өрсөлдөв.


Багийн дүнгээр тэмцээний тэргүүн байрыг Сэлэнгэ, дэд байрыг Өвөрхангай, гутгаар байрыг Орхон аймгийн баг тамирчид хүртсэн юм.


Мөн насны ангилал тус бүрт аваргуудыг шалгаруулан шагналыг гардууллаа. Тэмцээнийг Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ, аймгийн Шатрын холбоотой хамтран зохион байгуулав.





Холбоотой мэдээ