“Таван богд” групп 21 сая төгрөгийн хандив өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-04-28 13:49:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Таван богд” группийн хамт олон коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагаанд тусалж 21 сая төгрөгийн эд материалын дэмжлэг үзүүллээ.


Тодруулбал, 60 хүний эвхдэг ор, цагаан хэрэглэл, гудас, хөнжил зэрэг иж бүрэн хэрэглэлийг УОК, НЭМГ, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан олгосон байна.


Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавируст халдвартай тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин, чин сэтгэлийн хандив илгээсэнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ“ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Холбоотой мэдээ