Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 70 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-02 15:32:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид хамтран хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 70 алба хаагч, 23 тээврийн хэрэгсэлтэй, хоёр ээлжээр ажиллаж байна. Тэд гудамж талбай, төв болон туслах замын уулзваруудад тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байгаа юм.

Иргэн та амны хаалтаа зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайгаа барьж, шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиарай. Мөн аймгийн Онцгой комисс болон эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, шийдвэрийг мөрдөн өөрийгөө болоод хайртай хүмүүсээ халдвараас сэргийлэхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.  

Холбоотой мэдээ