Хэвлэл мэдээллийн ажилтнууд, чөлөөт сэтгүүлчдийн гуравны 2 нь ажлын байраа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-03 12:02:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Бүгд Найрамдах Намиби улсын нийслэл Виндхук хотноо Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний талаарх бага хурал болж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд эхэлсэн уг хурлаар сэтгүүлчдийн аюулгүй байдал, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах талаар хөндөж байна.


"COVID-19" цар тахлын нөхцөлд дэлхий даяар хэвлэл мэдээллийн ажилтнууд, чөлөөт сэтгүүлчдийн гуравны 2 нь ажлын байраа алдаж, цалин хөлс, орлого буурчээ. 

Бага хурлын үеэр 40 орчим уулзалт болж, уулзалтуудаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тэсвэртэй байдал, цахим талбарын ил тод байдал, мэдээллийн ил тод байдлыг бэхжүүлэх арга замын талаар 3 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хуралд оролцогчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одре Азуле, Намиби улсын ерөнхийлөгч Хаге Гейнгоб болон Африкийн орнуудын Засгийн газрын төлөөлөгч нарт хандаж үг хэлж байна. 


Бага хурлын үеэр эмэгтэй сэтгүүлчид цахим орчинд хүчирхийлэлд өртөж байгаа талаар явуулсан судалгааны дүнг танилцуулах юм. Мөн олон улсад хамгийн нэр хүндтэйд тооцогдох ЮНЕСКО-гийн Гильермо Каногийн нэрэмжит Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг гардуулна. 




Холбоотой мэдээ