Хоёр дахь тунг 381 хүн хийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-05-05 13:42:56

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 381 хүн коронавирусний эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгээд байна.

Харин эхний тунг энэ сарын 4-ний байдлаар 8287 хүн хийлгэжээ. Тавдугаар сарын 5-9-ны хооронд аймгийн хэмжээнд 18-аас дээш насны бүх хүн амыг дархлаажуулалтад хамруулна. Аймгийн төвийн багууд дараах байршлуудад өнөөдрөөс эхлэн дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Үүнд:

-8-р багийн иргэд Чандманий Соёлын төв

-11-р багийн иргэд  11-р багийн төв

-3-р багийн иргэд Бөхийн өргөө

-4-р багийн иргэд 4-р сургууль

-5-р багийн иргэд 2-р сургууль

-6-р багийн иргэд 3-р сургууль

-7-р багийн иргэд 1-р сургууль

-9-р багийн иргэд 6-р сургууль

-10-р багийн иргэд Улаангом коллеж

-12-р багийн иргэд 12-р багийн төвд байрлах дархлаажуулалтын цэгт очиж вакциндаа хамрагдаж байна.

 

 

 

Холбоотой мэдээ