Коронавирусний халдварын 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-07 11:18:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын 2 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт өвчилсөн хүмүүсийн тоо 8 боллоо.

Тухайн иргэдийн хувьд өнгөрсөн сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос хамт зорчин ирж, Өлгий хотод тусгаарлах байранд ажиглалтад байсан аж. Ажиглалтын 7 хоногийн хугацаа дуусаж, гарахаасаа өмнө /2021.05.06/ PCR шинжилгээ өгөхөд халдвартай болох нь батлагджээ.

Ташрамд дурдахад, тус аймагт өмнө нь батлагдсан 6 тохиолдлын 5 нь эдгэрээд байгаа юм.   

Холбоотой мэдээ