Хятад улсын 900 гаруй сая хүн ам хот суурин газар амьдарч байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-05-11 10:48:00

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Үндэсний Статистикийн газраас долоо дахь удаагийн хүн амын тооллогын үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Энэ удаагийн тооллогоор Хятад улсын нийт хүн амын тоо 1.41178 тэрбумд хүрч, 2010 оныхоос 5.38 хувиар нэмэгдсэн дүн гарсан байна.  

Статистик мэдээллээс харахад, тус улсын нийт хүн амын 63.8 хувь нь буюу 901 сая гаруй хүн хот суурин газар амьдарч байгаа бол 36.11% буюу 509 сая гаруй хүн хөдөө, тосгонд  амьдарч байна гэсэн дүн гарав.

Түүнчлэн 2010 оныхтой харьцуулахад хот суурин газрын хүн амын тоо 14.2 хувиар буюу 236 гаруй саяар нэмэгдэж, хөдөө, тосгоны хүн амын тоо 164 гаруй саяар цөөрчээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус улсын хүн амын өсөлт жилд дунджаар 0.53 хувьтай байсан бол, 2000 -2010 оныг хүртэлх арван жилийн хугацаанд 0.57 хувийн өсөлттэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн амын өсөлтийн хувь өмнөх арван жилээс 0.04 хувиар буурсан гэсэн үн юм.

Холбоотой мэдээ