Сураггүй болсон эмэгтэй нас барсан байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-20 17:35:06

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт Хархорин сумын 3 дугаар багийн иргэн, 84 настай Ц гэх эмэгтэй гэрээсээ гараад ор сураггүй алга боллоо гэх дуудлага 6 сарын 12-ны өдөр иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 7 албан хаагч таван өдрийн туршид эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар 6 сарын 17-ны өдөр  “Онгоцон-Ухаа” гэдэг газраас цогцсыг олсон байна. Тухайн эмэгтэй сэтгэцийн эмгэгтэй нэгэн байсан бөгөөд нас барсан шалтгааныг  тогтоохоор Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ