"Силк нэт", "Түшиг Уул"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-12 17:21:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 32 ХК-ийн 132,208,219.42 төгрөгийн үнийн дүн бүхий 587,463 хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Силк нэт" (GFG+14.93%) болон "Түшиг Уул" ХК (TUS+5.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT-14.97%) болон "Дархан нэхий" ХК (NEH-7.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 74,172 нэгж эрхийг нийт 21.3 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 1.25 хувиар буурч, 35882.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,665,556,670,481.49 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ