Төрийн алба хаагчдад зориулсан орон сууц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-05-15 16:26:30

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум байгуулагдсаны түүхт 90 жилийг ойг угтсан бүтээл ажлын хүрээнд “Найрамдал” хотхонд төрийн алба хаагчдад зориулсан 40 айлын орон сууцны барилгын шав тавих ёслол боллоо.

Төрийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн хангамжийг шийдвэрлэх зорилгоор орон сууцны барилгын ажлыг эхэлж байна гэж орон нутгаас мэдээлэв.   

Тус орон сууцыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон аймгийн Засаг даргатай байгуулсан төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааны гэрээний дагуу барьж байгаа аж.    
Холбоотой мэдээ