Оросын багт шинэ ахлах дасгалжуулагч хэрэгтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-06-21 13:02:22

ТУЛУЗ. /TASS/. Оросын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг 2018 оны ДАШТ-д бэлтгэхэд шинэ мэргэжилтэн хэрэгтэй байна хэмээн тус багийн ахлах дасгалжуулагч Леонид Слуцкий мэдэгджээ.

Оросын шигшээ Уэльсийн багт 0:3-ийн харьцаагаар хожигдсоны дараа тэрбээр ийм мэдэгдэл хийсэн байна.

Слуцкий хэлэхдээ  “би үүргээ биелүүлж чадсангүй. Миний бодлоор илүү чухал тэмцээн (2018 оны ДАШТ)-д өөр хэн нэгэн Оросын багийг бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна” гэжээ.

Даваа гарагийн орой Уэльсийн багт ялагдсан Оросын хөлбөмбөгчид ганцхан оноотойгоор 2016 оны ЕАШТ-ний хэсгийн тоглолтуудаа дуусган нутаг буцах болжээ.  

Харин оросуудыг ялсан Уэльсийн шигшээ баг шөвгийн 16-д шалгарлаа.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ