Хотын түүхийг судалгааны эргэлтэд оруулах санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-20 10:36:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Архивын газар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Энэ нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхийг өвлөн хадгалж буй Нийслэлийн Архивын газрын баримтыг судалгааны эргэлтэд оруулах, сурталчлах, хэвлэн нийтлэх, нийтийн хүртээл болгох зорилготой аж.


Санамж бичигт нийслэлийн Архивын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Туул, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Б.Чинзориг нар гарын үсэг зурж,  хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж баталгаажуулав.

Холбоотой мэдээ