Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлтийг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-25 10:51:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хууль тогтоомжид нийцсэн эсэхэд аудит хийж, цахим хуудсандаа байршуулжээ. 


Үндэсний аудитын газраас уг аудитын дүгнэлтийг энэ сарын 5-нд СЕХ-нд хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д “Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн аудитын дүгнэлтийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө өөрийн байгууллагын цахим хуудсанд нээлттэйгээр байршуулна” гэж заасан.


Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцахыг хүсвэл дор буй холбоосоор нэвтэрч үзнэ үү.


МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.


АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.


“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 2020 оны зургаадугаар сарын 9-ний өдөр орон даяар зохион байгуулагдана.

Холбоотой мэдээ