Засаг даргад голчлон ажил хүссэн иргэд ханджээ

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 23:26:12

Баянхонгор аймгийн Засаг дарга 7 хоног бүрийн Пүрэв гарагт иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 189 иргэн аймгийн Засаг даргатай уулзсан байна.

Хандсан иргэдийн 30 гаруй хувь нь ажил хүссэн, мөн тооны хүн газар хүссэн байдлаар ханджээ. Мөн уул уурхайтай холбоотой 35, барилгатай холбоотой 21 иргэнд хандсан бол төсөлтэй холбоотой асуудлаар 12 иргэн, гэр хүссэн 7 иргэн хандсан байна.

Дээрх хүсэлтүүдээс 80 гаруй хувийг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бол холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн 24 асуудал байгаа аж.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн нийгмийн оролцоо нэмэгдэж, Засаг даргатай санал бодлоо хуваалцан, өөрт тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлүүлэх нөхцөл бололцоог нээлттэй болгож ажилласныг албаныхан онцлов.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ