Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 23:28:15

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянхонгор аймгийн төрийн албаныхан орон сууцны хөтөлбөрт хамрагдаж байна.  Улирагч долоо хоногт аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын захиалгаар 26 айлын орон сууцны байрыг барьж, ашиглалтад оруулжээ.

“Зүүн шанд” ХХК гардан гүйцэтгэсэн тус 5 давхар орон сууцанд аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч хөнгөлөлтөй үнээр шинэ байранд орсон байна. Мөн эмнэлгийн 10 гаруй ажилтан ийнхүү орон сууцтай болжээ. Алба хаагчдаас өөрийн гэсэн орон сууц, газар өмчлөлгүй иргэдээсээ нэн түрүүлж хөтөлбөрт хамруулж байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ