Баянхонгорын төвийн гэр хорооллын зам нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 23:29:02

Баянхонгор хотын гэр хорооллын дундуурх 10 км хатуу хучилттай авто зам улирагч амралтын өдөр нээлтээ хийлээ. Нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Тойвгоо нарын албаны хүмүүс оролцсон юм.

Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын уртыг нэмэгдүүлэх, гэр хорооллын тоосжилтыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус ажлыг өрнүүлсэн байна. Ажлыг орон нутгийн төсвийн 3.7 тэрбум төгрөгийн төсвөөр гүйцэтгэж байгаа бөгөөд 2014 оны 5 дугаар сард концессын гэрээгээр гүйцэтгэж эхэлсэн байна.

Баянхонгор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9  дүгээр багийн нутаг дэвсгэрээр бетонон хучилттай 10 км хатуу хучилттай авто замын ажлыг “Монгол зам групп” гүйцэтгэж ашиглалтад өгч байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ