Иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-07 22:34:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай боллоо.

Энэхүү түргэн тусламжийн автомашиныг Япон улсад үйлдвэрлэсэн бөгөөд тус улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон, шаардлагатай тохиолдолд машиндаа мэс ажилбар хийх бүрэн боломжтой ажээ.

Уг машиныг Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Чинбатын Ундрам Хөгжлийн сан"-гийн санхүүжилтээр олгож байгаа юм. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт уг авто машиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил Нэгдсэн эмнэлгийн 17 тасагт сувилагчийн тэргэнцрийг мөн хүлээлгэн өглөө. 


Холбоотой мэдээ