30 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-08 13:35:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт халдварын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг ЭМЯ-наас зарлалаа. Сүүлийн 24 цагт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд халдварын 30 тохиолдол шинээр бүртгэгдэж,  батлагдсан тохиолдол нийт 334 боллоо.

30 тохиолдлыг харьяаллаар авч үзвэл, Баруун-Урт 13, Сүхбаатар 1, Түмэнцогт 2, Наран 11, Халзан суманд 3 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр тус аймгийн 11 суманд халдвар бүртгэгдээд байна. Эдгээр нь бүгд батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчид мөн Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байгааг ЭМГ-аас мэдээлж байна. Одоогоор 90 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Тусгаарлах эмнэлэгт хөнгөн 75, хүндэвтэр тав, хүнд хоёр нийт 82 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Мөн батлагдсан тохиолдлын ойрын 483, дам 951 харьцагч байгаа бөгөөд аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 354, гэрийн тусгаарлалтад 535 иргэн байгаа аж.

 

Холбоотой мэдээ