Сонгогчдын идэвх сул байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-06-09 09:48:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 65 хэсгийн хороонд 41729 сонгогч саналаа өгнө. Хэсгийн хороод дээр сонгогчдын санал өгөх идэвх сул байгааг хэлж байна. Жишээлбэл, өглөөний 07.00 цагт санал хураалт эхэлснээс хойш Баруун-Урт сумын 7 дугаар хэсгийн хорооны ирц 9 цаг 30 минутын байдлаар 8,49 хувьтай байна гэлээ.

Одоогоор санал хураалттай холбоотой ямар нэг зөрчил гараагүй, бүх хороодод хэвийн үргэлжилж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Харин зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргасан 682 сонгогчоос 654 сонгогч буюу 96 хувь нь саналаа өгчээ.

 

Холбоотой мэдээ