Сонгуулийн саналын хуудсуудыг авчирлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-22 22:22:21

Өвөрхангай аймагт сонгуулийн 150 хэсэгт 71638 хүн санал өгөх бөгөөд сонгуулийн саналын хуудсыг энэ сарын 20-ны өдөр Тагнуулын газар, Цагдаагийн газрын харуул хамгаалалттайгаар тус аймагт авчирлаа.

Саналын хуудаснаас 64481 нь үндсэн сонгогчийнх, 7157 нь шилжин ирсэн сонгогчийнх байгаа юм. Учир нь шилжин ирэгсэд Сонгуулийн хуулийн дагуу зөвхөн УИХ-д нэр дэвшигчийн төлөө санал өгөх учраас ийнхүү саналын хуудсыг ялгаатай хэвлэсэн аж.

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 15-ны өдрөөр хааж, бүртгэлийн ажлыг 19-ний өдөр дуусгасан ба Өвөрхангай аймагт 910 иргэн шилжин ирж, 217 сонгогч шилжин явжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ