Хятадын гадаад худалдааны нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-09 15:13:09

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын экспорт, импорт хурдацтай өсөлтөө хадгалсаар байгаа бөгөөд өнгөрсөн 5-р сард өмнөх оны мөн үеийнхээс 26.9 хувиар өссөн байна.

            Гэсэн хэдий ч тус улсын Худалдааны яамны холбогдох байгууллагаас танилцуулсан тайланд “Одоогийн байдлаар Хятад улсын гадаад худалдааны нөхцөл байдал маш олон тогтворгүй хүчин зүйлтэй тулгарсаар байна. Иймд бүтэн жилийн хувьд гадаад худалдааны нөхцөл байдал эмх замбараагүй, тодорхойгүй байна” гэжээ.

    Тодруулбал, “Хятадын Гадаад худалдааны нөхцөл байдлын тайлан /2021 оны хавар/” нэртэй тус тайланд дурдсанаар, “дэлхийн улс орнуудад вакцинжуулалтын ажил жигд бус, вирус мутацид орох гэх мэтээр цар тахлын дэгдэлт дахин нэмэгдсээр байгаа зэрэг нь дэлхийн эдийн засаг, худалдааны тогтвортой сэргэлтэд муугаар нөлөөлсөөр байна” гэсэн байна.

    Мөн тус тайланд дурдсанаар, ялангуяа Энэтхэгт тархсан цар тахлын томоохон дэгдэлт нь тус улсын эдийн засгийн сэргэлтийг удаашруулж, дэлхий дахин дахь далайн тээвэр, эм эмийн бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, банк санхүүгийн үйлчилгээний салбар гэх мэт салбарын гинжин хэлхээнд муугаар нөлөөлөв гэжээ.    

               

Холбоотой мэдээ