Нийт сонгогчийн 29.5 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-09 17:03:58

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 19 сум 101 багийн хэмжээнд нийт 62047 сонгогч санал өгнө.

Аймгийн хэмжээнд 15:00 цагийн байдлаар 18104 сонгогч саналаа өгч, ирц 29.5 хувьтай байна.

Харин 11.00 цагийн байдлаар аймгийн хэмжээний ирц 10,3 хувьтай байв. Хэсгийн хороодын мэдээллээр Хайрхан сумын Могой баг хамгийн өндөр буюу 18,7 хувь, Өгийнуур сумын Тоглох баг хамгийн бага буюу 3,3 хувьтай байсан бол сумын дүнгээр Цахир сумын ирц хамгийн бага байсан юм. 

Аймгийн төв Эрдэнэбулган сумын хэмжээнд 11 хэсэг буюу санал авах байранд нийт 13792 сонгогч саналаа өгөхөөс 15:00 цагийн байдлаар 3945 сонгогч санал өгч, ирц 32.6 хувьтай байна.

Холбоотой мэдээ