АНУ 113 орноос нохой импортлохыг хориглоно

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-06-15 15:25:49

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид нохойн галзуу өвчин тархах эрсдэлтэй байгаатай холбогдуулан долоодугаар сарын 14-нөөс эхлэн 113 орноос нохой импортлохыг түр хугацаагаар хориглохоор болжээ.


Энэ тухай АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) мэдээлсэн байна. Түр зуурын энэхүү арга хэмжээ нь нохойн галзуу өвчний вирусийг АНУ-д дахин нэвтрэхээс, мөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай” гэж мэдээлэлд дурджээ. АНУ 2007 онд нохойн галзуу өвчний вирусийг устгасан боловч халдвартай нэг л нохой орж ирэх нь үхлийн аюултай өвчин хүнд, гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдад халдварлаж болзошгүйг тус байгууллага онцлон тэмдэглэсэн байна.


АНУ-д орж ирж буй нийт нохдын 6 хувь нь галзуу өвчний халдвар авах эрсдэл өндөр улсуудын жагсаалтад багтсан орнуудаас ирдэг байна. Энэ жагсаалтад ОХУ, Беларусь, Украин, БНХАУ, Саудын Араб, Кени, Вьетнам, Перу, Ливи, Турк, Бразил, Энэтхэг зэрэг 113 улс оржээ.


Холбоотой мэдээ