Хог тээврийн автомашин, техник хэрэгслийг хүлээлгэж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-15 19:24:19

Дорнод /МОНЦАМЭ/. "Чойбалсан хөгжил" ОНӨААТҮГ-т хог тээврийн автомашин, техник хэрэгслийг хүлээлгэж өглөө.

Тухайлбал, 12 тн-ын даацтай хог тээврийн автомашин хоёр, 16 куб.м-ийн багтаамжтай хог шавхдаг машин нэг, явган зам шүүрдэх техник хоёр, цас шүүрдэгч хоёрыг ОНХС-гийн хөрөнгөөр шийдвэрлэснийг ийнхүү нийлүүлж байгаа юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: "Цаашдаа хогийн менежментийг сайжруулах, хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, боловсруулах боломжгүй хог хаягдлыг байгаль орчны үнэлгээ хийсэн хогийн цэгт дарж булах гэсэн дарааллаар үе шаттай ажиллаж байна" гэв. Цаашид "Чойбалсан хөгжил" ОНӨААТҮГ-ыг орон нутгаас хөдөлмөр хөнгөвчилсөн үр ашиг, бүтээмж өндөртэй сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ тодотголоо.  

Сүүлийн арваад жилд Чойбалсан хотын хүн амын тоо өсөхийн хэрээр сав, баглаа боодолтой бүтээгдэхүүний хэрэглээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой хог хаягдал огцом нэмэгдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ