Хоёр иргэний биеийн байдал нэн хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-16 13:00:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусний 101 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Аймгийн Тусгаарлах эмнэлэгт 473 иргэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал нэн хүнд байгаа бол хүнд долоо, хүндэвтэр 42, хөнгөн 422 иргэн эмчлүүлж байна. 

Өнөөдрийн байдлаар Тусгаарлан ажиглах байранд 146, гэрийн ажиглалтад 2249 иргэн байна. 

Ташрамд дуулгахад, Дархлаажуулалтын эхний тунд 45761, бүрэн тунд 39427 иргэн хамрагдаад байгаа аж. 

Холбоотой мэдээ