Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан баг Өмнөговь, Дорноговь аймгийн ажилтай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-16 18:19:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын баг энэ сарын 30-ныг хүртэл Өмнөговь болон Дорноговь аймгийн ажилтай танилцах болжээ.


Дээрх аймагт Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг боомтууд байдаг. Тиймээс боомтуудад халдвар хамгааллын дэглэм сахиулах, боомтоор гарч буй хөдөлгөөнд зохицуулалт хийх үүргийг УОК-оос тус багт өгчээ.


Мөн 21 аймаг, сумдын Засаг дарга нарт нутаг дэвсгэрийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэрийг УОК-той зөвшилцөн гаргах эрхийг олгосон байна. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 79 суманд тодорхой хэмжээний хязгаарлалт үйлчилж байгаа тул орон нутгийг зорих гэж буй иргэд тухайн аймгийн онцгой комисстой холбогдож, тавьж буй шаардлагынх нь талаар мэдээлэл авахыг УОК зөвлөж байгаа юм.


Холбоотой мэдээ