Хийн түлш ашиглан дулааны асуудлыг шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-17 16:56:35
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хийн түлш дэвшилтэт технологийг ашиглан дулааны асуудлыг шийдвэрлэнэ.
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Агаарын бохирдолгүй Өмнөговь" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Аймгийн Засаг даргын Тамгын газар, "Газ ком холдинг" ХХК-тай энэ хүрээнд санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт аймгийн төв болон сумдын эрчим хүчинд холбогдох боломжгүй нам даралтын зуухаар халаалтаа шийдвэрлэдэг төсөвт байгууллага, сургууль, цэцэрлэг, төрийн болон аж ахуйн нэгж, айл өрхийн нүүрсний хэрэглээг багасгаж, байгалийн хийн түлш дэвшилтэт технологи нэвтрүүлэн хамтарч ажиллах заалтуудыг тусгасан байна.
Богино хугацаанд ажлыг чанартай шуурхай гүйцэтгэж, хамтран ажиллахаа гүйцэтгэгч компани онцоллоо.
Холбоотой мэдээ