Коронавируст халдварын 2746 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-18 11:06:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 2746 хүнээс коронавируст халдвар илэрч, халдварын нийт батлагдсан тохиолдол 88 516 боллоо.

 

Үүнээс дотоодын халдвар 2736, эрүүл мэндийн ажилтан гурав, долоон тохиолдол зөөвөрлөгдсөн бөгөөд нийслэлд 1876, орон нутагт 860 тохиолдол  бүртгэгджээ.

 

Харамсалтай нь коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 34-92 насны 11 хүн нас барсныг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас 411 хүн эндээд байна.


Харин өнгөрсөн 24 цагт эмнэлгээс 723 хүн эдгэрч, гэрийн хяналтаас 1782 хүн гарлаа.  Эмнэлэгт нийт 10 758 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол тэдний 1.8 хувь буюу 193 нь маш хүнд нөхцөл байдалтай байна. Харин 62.9 хувь буюу 6762 хүний биеийн байдал хөнгөн, 26.6 хувь буюу 2860 нь хүндэвтэр, 8,8 хувь буюу 943 нь хүнд байгаа аж.



Холбоотой мэдээ