Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцоно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-18 14:25:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааны бэлтгэл хангаж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус комиссын Монголын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзав.


Улаанбаатар хотноо энэ сарын 22-нд зохион байгуулах тус уулзалтад ГХЯ, БОАЖЯ, БШУЯ, Соёлын яам, ЗТХЯ, ЭХЯ, БХЯ, БХБЯ, Үндэсний хөгжлийн газар, НЗДТГ-ын төлөөлөл оролцож салбарын чиглэлээр хийх мэдээллийг танилцуулж, санал солилцоно. Комиссын хуралдаанаар хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн салбарын хамтын ажиллагааг чухалчлан ярилцах аж.


Уулзалтын үеэр сайд З.Мэндсайхан Засгийн газрын 5 дугаар сарын 19-ний хуралдаанаар ЗГХХК-ын 3 дугаар хуралдааны Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцэн дэмжсэн тухай, Монгол, Италийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр товч мэдээлэв. Мөн комиссын хуралдааны үеэр танилцуулга хийх бэлтгэлийг сайтар хангах чиглэл, зарим зөвлөмж өглөө.

Холбоотой мэдээ