Нийслэлийн ойгоос энэ онд 4400 шоо метр мод бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-19 09:36:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн ойгоос энэ онд 4400 шоо метр мод бэлтгэн, түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ.


Цэвэрлэгээний огтлол хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч, түймэр, ойн хөнөөлт шавж тархахаас сэргийлэх боломж бүрддэг байна. Ойн цэвэрлэгээний огтлол, ногоон бүсэд оршин суугч айл өрхийн гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 20 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.


Иймд нийслэлийн ойгоос мод бэлтгэж байгаад хяналт тавихыг НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдах үеэрээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгов.  

 

Холбоотой мэдээ