Коронавируст халдвартай өндөр настан нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-20 14:06:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавируст халдварын 68 тохиолдол бүртгэгдэж, зүрхний архаг дутагдалтай 80 настай эрэгтэй халдварын шалтгааны улмаас нас барлаа. Мөн хугацаанд 58 иргэн бүрэн эдгэрч, Тусгаарлах эмнэлгээс гэрийн ажиглалтад шилжжээ. 

Ийнхүү Баянхонгор аймгийн хэмжээнд 2021.06.20-ны байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1192 болж, хоёр хүн нас бараад байна. Батлагдсан тохиолдлуудаас 418 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бол Тусгаарлах эмнэлэгт 546 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Тэдгээр иргэдийн 285 нь аймгийн төвд, бусад нь сумдын эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ