В.Путин Байгаль нуурыг аврах сонирхолтой санал тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-06-24 15:52:27

Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон  Монгол,  Орос , Хятад улсын дээд  хэмжээний уулзалтын үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путин  Байгаль нуурын экологт эрсдэл дагуулах  усан цахилгаан станцуудыг барих Монголын эрх баригчдын төлөвлөгөөнд  түгшиж буйгаа илэрхийлжээ.

 Эрхүү мужийн болон Байгаль нуурын хосгүй экологи нь  энэхүү төсөл хэрэгжвээс тодорхой эрсдлүүд дагуулах нь тодорхой юм гэж “ФАН” агентлаг уламжилж байна.  Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Путин Монголын талд эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэх чухал шаардлагатай байгаа   тухай   уламжилжээ. “Монголын эрчим хүчний хомсдол бол маш чухал асуудал. Бид энийг ойлгож байна. Энэ тулгамдсан  асуудлыг шийдэх хэрэгтэй” гэж тэр  хэлжээ.

Орос улсын тэргүүн хэлэхдээ,  Орос улс нь  усан цахилгаан станцын байгууламжуудыг барьж байгуулах  төлөвлөгөөтэй холбоотой тулгамдсан  асуудлаар Хятад, Монголын түншүүдтэй хамтран ажиллахыг хүсч байна гэжээ. Монголын эрчим  хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус улс руу нийлүүлэх эх орны эрчим хүчийг нэмэгдүүлэхэд бэлэн байна “хэмээн онцлон  тэмдэглэжээ.

Энэ  оны 5 дугаар сарын 24 -нд  Орос улсын Байгалийн нөөц, экологийн яам Монголын талтай Шүрэнгийн УЦС-ыг барьж байгуулах  төслийн асуудлаар хийсэн  яриа хэлэлцээний  дүнд Монгол улс  Байгаль нуурын экосистемд хор хөнөөлтэй үйл  ажиллагаа явуулахгүй байхаар хэлэлцэн  тохиролцсон хэмээн дурджээ.     

А.Огторгуймаа

Холбоотой мэдээ