Киргизийн сонгуулийг 11 байгууллага ажиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-30 15:47:52

БИШКЕК. /TASS/. Удахгүй болох Киргизстаны парламентын сонгуулийг олон улсын 11 байгууллагын төлөөлөгчид ажиглана гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын харьяа Ардчилсан хүрээлэн болон хүний эрхийн төлөө газар, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын Парламентын ассамблей, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага ажиглалт хийх байгууллагуудад орж байна.

Орос, Франц, Латви, Энэтхэг, Казахстан зэрэг улсын Сонгуулийн ерөнхий хороод Киргизстан руу ажиглагчдаа мөн илгээх бөгөөд сонгуульд ажиглалт хийхээ мэдэгдсэн олон улсын ажиглагчдын тоо 500 хүрсэн гэж яам мэдэгдэлдээ дурджээ.

Киргизстаны парламентын сонгууль ирэх сарын 4-нд болох бөгөөд энэ нь тус улсын орчин үеийн түүхэн дэх хоёр дахь удаагийн сонгууль юм. Үүнд улс төрийн нийт 14 нам 120 суудлын төлөө өрсөлдөх ажээ. Киргизстаны шинжээчдийн үзэж байгаагаар, намуудын дөрөв эсвэл зургаа нь парламентад суудал авах магадлалтай байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд