Хятадад тулааны урлагийн төвд гал гарсны улмаас 18 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-06-25 12:23:33

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын төв хэсэгт орших Хэнань мужийн Шанцю хотын тулааны урлагийн төвд гал гарсны улмаас 18 хүн амиа алдаж, 16 хүн гэмтсэн гэж Жэчэн хошууны Засгийн газар мэдээлжээ.


Жэчэн хошууны тулааны урлагийн төвд баасан гарагт 3.00 цагийн орчимд гал гарсан бөгөөд галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Гал гарах үед төвд хэдэн хүн байсан нь мөн тодорхойгүй байгаа аж.


Гэмтэж түлэгдсэн бүх хүний эмнэлэгт хүргэснээс дөрвөн хүний биеийн байдал хүнд байна. Одоогийн байдлаар түймрийг бүрэн унтраасан бөгөөд төвийн даргыг хууль сахиулагчид баривчилжээ. Гал гарсан шалтгааныг шалгах ажиллагаа үргэлжилж байна.


Холбоотой мэдээ