Их Британийн цэргийн хөлөг онгоцыг Хар тэнгист нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг Борис Жонсон гаргажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-25 13:12:28

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн эскадрын мина тээвэрлэгч “Defender” хөлөг онгоцыг Хар тэнгист нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд Борис Жонсон гаргасан гэж “Telegraph” сонин БХЯ-ны эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.


Тус сонинд мэдээлж буйгаар, Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб энэ маршрутын дагуу хөлөг онгоц илгээх Батлан ​​хамгаалахын сайд Бен Уоллесын төлөвлөгөөнд санаа зовж буйгаа илэрхийлжээ. "Улмаар эцсийн шийдвэрийг Ерөнхий сайдаар гаргуулахаар төлөвлөгөөг Даунинг-стритэд мэдэгдсэн бөгөөд “Defender”-т зааврыг даваа гарагт өгсөн" гэж сонинд бичсэн байна. 


Их Британийн хатан хааны тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоц усан хилийнх нь гүн рүү 3 км нэвтэрсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах зургаадугаар сарын 23-нд мэдээлсэн байна. Хэрэг явдал Крымийн хойгийн Фиолент хошууны орчимд гарчээ.


ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Их Британийн хөлөг онгоц руу анхааруулах гал нээснээс гадна,  Су-24М байлдааны нисэх онгоцоор дөрвөн тэсрэх бөмбөгийг замд нь хаяж анхааруулга өгсөн байна. 


Кремль энэ үйл явдлыг өдөөн хатгалга гэж мэдэгдсэн байна. Харин Лондон хариу мэдэгдэл хийхдээ, цэргийн хөлөг онгоц нь олон улсын хууль тогтоомжийн дагуу Украины усан нутаг дэвсгэрээр тайван замаар дамжин өнгөрсөн гэжээ. Их Британийн эрх баригчид мөн анхааруулах гал нээсэн гэж мэдээлснийг няцаажээ.


Холбоотой мэдээ