Говил багт “Багийн нэгдсэн төв” ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-26 17:14:23
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын Говил багт барьж буй “Багийн нэгдсэн төв”-д улсын комиссын ажлын баг ажиллалаа.

Тус барилгыг “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд удахгүй ашиглалтад орох гэж байна. Нийт 1.9 тэрбум төгрөгийн өртгөөр барьж буй уг барилгад ӨЭМТ,  Цагдаагийн хэсэг, Ахмадын зөвлөл, Банк, Багийн ажлын алба ажиллана. Нийт 5 давхар барилга юм.

Дээрх ажлын баг мөн Их-Залуу багт барьж буй Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажилтай танилцлаа. Үүнийг улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгаа ажээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн хавар Эрдэнэ багт “Багийн нэгдсэн төв” ашиглалтад орсон. 

Холбоотой мэдээ